Цаг заваа үр дүнтэй ашиглах 7 арга


  1. Эрүүл мэндээ илүү их анхаарч, Эрүүл хоол хүнсээр хооллож, тогтмол цагт унтаж, өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийх нь ажлын талбарт эрч хүчтэй, байхад тусалдаг. Үүнийг машинтай адилтгаж болох юм. Машинаа анхаарч арчлан, сайн бензин, тос хийж байвал ашиглах хугцаа нь төдий чинээ урт байх болно.
  2. Үргэлж ажилла, тасалдуулахаас зайлсхий. Ажлаа зай завсаргүй хийхийг оролд. Завсарлаад дахин эхлэхэд оюун ухаанаа дахин төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Байнга завсарлахад таны цаг хугцаа, эрч хүч алга болох болно.
  3. Цаг алдуулах зүйлсийг холдуул. Анхаарлыг тань сарниулах, ажлаа хийхэд саад болох зүйлсийг эргэн тойрноосоо холдуул. Ингэснээр та илүү сайн төвлөрч, үр дүнтэй ажиллах болно. Үүний тулд та хамтран ажиллагсадаасаа тусламж авч, мессежээ тодорхой цагуудад уншиж, нарийн бичигтээ утсаар ярих ажлыг даатгаж эсвэл чимээ аниргүй хурлын өрөөнд орж ажиллаж болно.
  4. Илүү их эсвэл бага байж болно. Өөрөөр хэлбэл (Чанар тоо хэмжээ илүү чухал юм). Өдөр хийх ажлаа бага хэмжээгээр төлөвлөвөл илүү чанартай хийх бөгөөд урьдчилан төлөвлөөгүй зүйл гэнэт гарч ирж саад болохоос сэргийлнэ.
  5. Ажлын төлөвлөгөө, хуваарь хэрэглэ. Цаг заваа зохицуулж удирдахын тулд ажлын төлөвлөгөө хэрэглэ. Та төрөл бүрийн хөтөлбөр (time manager) зэрэг цаас, компьютер зэргийг ашиглаж болно. Өөртөө хамгийн тохиромжтойг нь сонго.
  6. Хэрэгтэй цагт (үгүй) гэж хэлж сур. Та завгүй эсвэл тухайн сэдвээр хангалттай мэдээлэлгүй үед (үгүй) гэх хэрэгтэй. Ингэснээр таны ачаалал багасаж, өөрийн ажилдаа илүү их цаг гаргаж чадна. Нэг долоо хоногийн турш туршиж ялгааг нь олж харах болно.
  7. Цаг гарга. Өдөр тутмынхаа ажил дундаас ашиггүй, хугацаа алдаж буй зүйлс бүрийг холдуул.

Өглөө болгон

Өглөө болгон эртлэн босож
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуйн хурмаст уужмийн хутгаа
Оюун ухаанд тань хайрлах болно
Орой бүхэн нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг ивээх болно
Ухаант хүн та хаа ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэшгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Учиршгүй бүхний хөөр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан амьдархын
Өлзий буян орших болно
Орой бүхэн нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг ивээх болно

Бурхан өөртөө тусалдаг хүнд л тусалдаг

Followers

About this blog