Өглөө болгон

Өглөө болгон эртлэн босож
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуйн хурмаст уужмийн хутгаа
Оюун ухаанд тань хайрлах болно
Орой бүхэн нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг ивээх болно
Ухаант хүн та хаа ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэшгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Учиршгүй бүхний хөөр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан амьдархын
Өлзий буян орших болно
Орой бүхэн нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг ивээх болно

Бурхан өөртөө тусалдаг хүнд л тусалдаг

Followers

About this blog