Toyota Motors товчхон түүхээс


Энэ нь эхлээд хялбар байдалтай болох үүднээс өөрчилсөн бөгөөд тоёотагийн бэлгэ тэмдэг нь түүнийг байгуулагчдын гэр бүлийн амьдралаас огт өөр агуулгаатай тул тоёота гэж нэрлэсэн юм. Япончууд тоёота гэж бичихдээ 8 өөр янзаар бичдэг байна. Тоёота нь дэлхий дээрх 7 дахь том компани бөгөөд авто машин үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог юм. Мөн дэлхий дээр авто машины бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 28 салбар нэгжтэй бөгөөд 2006 оны байдлаар тоёота нь 27 оронд 52 үйлдвэртэй 170 гаруй оронд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм. 2007 онд тоёота нь дэхийн худалдааны 6 хувийг эзэлж байв. Тоёота /lexus, daihatsu болон Hino загварын авто машин үйлдвэрлэдэг үйлдвэртэй юм. Тоёотагийн түүхэнд одоогийн томоохон компаниудын нэгэн адил зарим үед гялалзсан амжилттай, бас нэг хэсэг үед хэцүүг давж гарч байсан түүхтэй. Сакачи Тоёода нь маш их бүтээлч нэгэн бөгөөд Тоёода автоматик лүүм машины компанийг байгуулж түүнийгээ английн нэгэн концернд 1 сая иенээр зөвшөөрлөө өгч байсан. Харин энэхүү мөнгөөрөө тоёота моторс компанид хөрөнгө оруулалт хийсэн ба мөн японы засгийн газраас зарим талаараа дэмжиж байжээ. Учир нь зэвсэгт хүчинд маш их тус хүргэж байсан тул дэмжиж байсан. Манжуур дахь дайнд япончууд гадаадын тээврийн хэрэгсэлд маш их итгэж найдаж байсан боловч хөрөнгө мөнгөний боломж дутагдалтай байснаас сайн хангагдаж чаддаггүй байв. Дотоодын бүтээмж болоод ажил хөдөлмөр нилээд багассан ба аль болох хурдан хараат бус байдалтай болохыг илүүд үзэж байсан. 1936 онд Тоёода нь ачаа тээврийн анхны хэрэгслийг үйлдвэрлэсэн ба япончууд дотоодын хөрөнгө оруулагч нарын тусламжтайгаар маш их тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхийг шаардсан ба бүх бололцоогоор нь дэмжиж байв. Хамгийн анх chevrolet-ийн 65 морьны хүчтэй тэргийг дуурайн 2 цилиндртэй хөдөлгүүртэй бүтээж байсан ба chrysler Airflow-ийн явах эд анги хурдны хайрцгийг нь дуурайлган адилхнаар хийж бүтээж байжээ. Анхны хөдөлгүүр нь 1934 онд бүтээгдсэн ба анхны тээврийн хэрэгсэл нь 1935 онд (model A1ба G1) гэсэн нэртэй байсан бөгөөд хоёр дахь нь 1936 онд (model AA) загвар байсан. 1936-1943 оны хооронд 1,7,57 машинууд бүтээгдсэн ба 1,404 седан тэрэгнүүдийг бүтээсэн. 1941 оноос тоёота нь КВ загварын 4х4 бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн ба энэ нь 2 тонны даацтай байсан ба 1,5 тонн даацтай КС тэрэгнүүдийг бүтээсэн. Эдгээр нь цагт 43 mph хурдлах чадалтай байжээ.

Анхны бүтээлүүд нь ихэвчлэн chevrolet компаний тэрэгнүүдийг дууриан хийж байжээ. 1945 оны 12-р сард тоёота нь АНУ-ын цэргийн зөвлөлөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр тайван цагт бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж эхэлжээ. Гэвч тоёота моторс корпораци нь АНУ-ын дайны хэлтсийн бодлогын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байсан ба энэ бодлого нь АНУ-с Японд ажилчдын тоог нэмэгдүүлэх, ажил хөдөлмөрийг дэмжих бодлого байсан юм. Дайны дараа нэг хэсэг тоёотагийн ачааны тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл зогсонги байдалтай болж эхэлсэн боловч 1947 оноос нилээд сайжирч model SA буюу Toyopet-ийг үйлдвэрлэсэн юм. Энэ авто машины хурд нь 27-55mph байсан ба 5 жилийн дотор 215 ширхэг үйлдвэрлэсэн юм. 1965 он гэрэд жилд 600 мянга гаруй машин үйлдвэрлэдэг болсон байна. Эдгээр авто машинууд нь land cruiser хэмээх энгийн нэрээр нэрлэгддэг байжээ. Харин хэлбэр нь жиптэй төстэй land cruiser нь chevrolet-ийн зэр зэвсэг зөөх зориулалттай хагас тонн даах чадалтай Dodge авто машиныг дууриан хийж эхэлжээ. Тоёота энэхүү амжилтандаа хүрэхийн тулд гурван аргыг хэрэглэж байжээ.

1. Америкт буй өрсөлдөгч компаниудаасаа түрүүлж нийт ажиллагсдын тоог нэмэгдүүлж бүтээгдэхүүнээ хурдацтайгар нэвтрүүлж чаджээ.

2. Бүтээгдэхүүнээ “яг цагт нь систем”-ийг хүмүүст таниулж чадсан ба бүтээгдэхүүнээ яг тухайн хүссэн хугацаанд нь үйлдвэрлэж чаддаг байсанд оршино. Харин сүүлд хэрхэн хэрэг болно гэж тооцсон тоног төхөөрөмжүүдээ өөрийн хэсэг булан бүрт нөөцлөн хадгалж байсан нь бусад компаниудаас ялгарах шинэлэг арга байсан юм. Харин яг тухайн зүйлийг хийх цаг болоход тухайн тоног төхөөрөмжөө яг цагт нь үйлдвэрлэж чаддаг байсан аж.

3. Цаг хэмнэсэн зүйл бол эрэлт хэрэгцээнд нь тохируулсан зүйлийг үйлдвэрлэж чаддаг байсан юм. Хэрэв хүмүүсийн дунд эрэлт ихтэй бол тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, харин багассан тохиолдолд нийлүүлэлтээ багасгаж чаддаг байсан. Энэ үйл ажиллагаа нь нийт бүтээгдэхүүний үндэс суурь болж ажилладаг ба Дэлхийн бусад үйлдвэрлэгчид ч мөн энэ зарчмаар хөгжиж ирсэн юм. Хэрвээ ажилчиддаа ажиллах боломж бололцоог сайн бүрдүүлбэл тэд таны бодож байснаас ч илүү үр бүтээлтэй ажиллах болно.

1955 оноос тоёота анхны тансаг загварын машинаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 4 цилиндртэй 1,5 литр багтаамжтай хөдөлгүүртэй 3 араатай crown, дараа нь 1 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй corona-г 1955 онд нэг сард 700 ширхэг үйлдвэрлэж байжээ. Энэ нь 1958 онд 11750, 1964 онд 50000 болтлоо өсчээ. Тоёота нь өөрийн төв салбараа 1957 онд Hollywood-д байгуулсан ба анхны тоёотагийн машин нь АНУ-д 1958 онд бүртгэгдэж, 1958 онд зарагдаж эхэлжээ. Худалдаалах эрхийг анх california-д авч байсан ба тэд зөвхөн 2 төрлийн авто машиныг борлуулдаг байсан ба toyopet sedan ба land cruiser нар юм. 1959 онд Бразилд үйлдвэрээ нээсэн бөгөөд энэ нь японоос өөр газар үйлдвэрлэлээ байгуулсан анхны тохиолдол юм. Тэнд үйлдвэрээ байгуулснаар тухайн улсын иргэдийг ажлын байраар хангах зорилготой боловч өмнөд америк болон европ руу тээврийн хэрэгслээ гаргахад маш тохиромжтой байсан. Яг санаснаар болж шинэ шинэ авто машинууд үйлдвэрлэгдэж жил бүр орлого нь нэмэгдэж байв.

Япон менежмент

Япон менежментийн соёл нь өндөр технологийн бизнес болон үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг томоохон компаниудын нүүр царайгаар илэрхийлэгддэг. Америкийн эдийн засаг ч Японы менежментийг даган мөрдөж амжилтанд хүрсэн томоохон компаниудынхаа ачаар хөл дээрээ босож чадсан юм. Өнөөдрийн шилдэг бизнесменүүд болон тэргүүлэгч компаниуд болох Toyota-ийн Kiichiro Toyoda, Microsoft-ын Bill Gates, Intel-н Andry Grove, General Electric-н jack Welch нар үнэхээр шилдэг нь байж чадаж байна. Тэдгээрийн менежментийн арга барил, онцлог нь Япон менежментийн аргыг ашиглаж хэргэлсэнтэй холбоотой юм. Мөн бизнесийн сургуулиуд ч үүнийг хичээлдээ ашиглаж байна.

Япон менежментийн үндсэн зарчим нь соёл уламжилаас нь гаралтай. Соёлын байдлын гол агуулга нь хэрхэн ажлаа үр бүтээлтэйгээр хийж дуусгах, үүний үр дүн нь юу болох талаахыг ажилчид нь бие сэтгэлдээ шингээсэн байдагт оршино. Япон менежерүүд ажилдаа амжилт гарган шагнал урамшуулал авах нь нэр хүнд гэж үздэг. Тэдний гол зорилго нь яаж байгууллагадаа ашиг орлогыг авчирч ирэх, хэрхэн алдаа дутагдлаас суралцах вэ гэдэгт оршдог. Өөр нэг чухал зүйл бол бусад хамтран ажиллагсадтайгаа ямар замаар хэрхэн эв нэгдэлтэй таарч тохирон ажлаа явуулж бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох үйл ажиллагаа юм. Япон дахь бизнесийн төрөл нь шийдэмгий зөвшилцөл дээр үндэслэгддэх ба ажиллах хүчинг авах тал дээр маш нарийн ханддаг. Япон менежмент бол ерөнхийдөө урт хугацаанд өөрийгөө компани болоод удирдлагуудад таниулах ба ингэхийн тулд ахмад настнуудаа хүндлэх, маш хатуу сахилга баттай байх соёл чухлаар тавигддаг. Хоорондын маргаан маш муу зүйл гэж үздэг бөгөөд хувь хүнээс дайчин байхыг элүүд үздэг. Хүүхэд байхаасаа л багаар ажиллах арга ухаанд суралцдаг бөгөөд хувийн үзэл бодлоо гаргадаггүй. Тиймээс түншээ сайн мэдэхгүй бол уулзалтын өмнө албан бус уулзалт зохион байгуулдаг.

Олон улсын Япон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Кавакацу Хэйта “Никкей” Сонинд бичсэн өгүүлэлдээ “Дэлхийн өнөөгийн нийгэм эдийн засгийн системийг тодорхойлогчид нь Иргэд (Буржуй нар) юм гэсэн байдаг. Тэдгээр нь “жижиг хөрөнгө бүхий чөлөөт иргэд” капитал буюу хөрөнгийн эзэд байсан харин боловсролыг шүтсэн өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй САМУРАЙ нар юм тэд эзэн, ноёны албан хаагчид, өөрөөр хэлбэл менежерүүд байсан юм. Японд самурайн хувисгалаар менежерүүд бэлтэгэгджээ” гэж дүгнсэн байдаг. Одоогийн Японы томоохон компаниуд ямар нэг байдлаар самурайн ёс гормиг өөртөө агуулсаар байна. Компаниуд өөр өөрсдийн онцлог, дотоод бодлогоороо ялгагдах ба ажилчид нь түүнийг хадгалж, залгамжилж, компанийнхаа нэр хүндийг хэрхэмлэн үүрэгт ажилдаа үнэнчээр зүтэгдэг. Тэднийг үзэг барьж, костьюм мөрлөсөн “Шинэ үеийн самурайнууд” гэж нэрлэмээр. Япон менежментийн өвөрмөц онцлог зүйлүүдийн нэг бол тогтвортой ажлын байр юм. Шинээр ажилд орсон хүмүүс нь жирийн мэргэжилтэн хүмүүс байдаг ба компани болоод зах зээлийн талаар тодорхой мэдлэгтэй болж өөрийгөө бүрэн тариулсны дараа тухайн ажилд тэнцэх үгүй нь шийдэгддэг. Энэ нь 6-12 сар дадлага хийнэ гэсэн үг. Жинхэнэ ажилтан болсоноос эхлэн шагнал урамшуулал бодогдож эхэлдэг.

Followers

About this blog