Япон менежментийн соёл нь өндөр технологийн бизнес болон үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг томоохон компаниудын нүүр царайгаар илэрхийлэгддэг. Америкийн эдийн засаг ч Японы менежментийг даган мөрдөж амжилтанд хүрсэн томоохон компаниудынхаа ачаар хөл дээрээ босож чадсан юм. Өнөөдрийн шилдэг бизнесменүүд болон тэргүүлэгч компаниуд болох Toyota-ийн Kiichiro Toyoda, Microsoft-ын Bill Gates, Intel-н Andry Grove, General Electric-н jack Welch нар үнэхээр шилдэг нь байж чадаж байна. Тэдгээрийн менежментийн арга барил, онцлог нь Япон менежментийн аргыг ашиглаж хэргэлсэнтэй холбоотой юм. Мөн бизнесийн сургуулиуд ч үүнийг хичээлдээ ашиглаж байна.
Япон менежментийн үндсэн зарчим нь соёл уламжилаас нь гаралтай. Соёлын байдлын гол агуулга нь хэрхэн ажлаа үр бүтээлтэйгээр хийж дуусгах, үүний үр дүн нь юу болох талаахыг ажилчид нь бие сэтгэлдээ шингээсэн байдагт оршино. Япон менежерүүд ажилдаа амжилт гарган шагнал урамшуулал авах нь нэр хүнд гэж үздэг. Тэдний гол зорилго нь яаж байгууллагадаа ашиг орлогыг авчирч ирэх, хэрхэн алдаа дутагдлаас суралцах вэ гэдэгт оршдог. Өөр нэг чухал зүйл бол бусад хамтран ажиллагсадтайгаа ямар замаар хэрхэн эв нэгдэлтэй таарч тохирон ажлаа явуулж бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох үйл ажиллагаа юм. Япон дахь бизнесийн төрөл нь шийдэмгий зөвшилцөл дээр үндэслэгддэх ба ажиллах хүчинг авах тал дээр маш нарийн ханддаг. Япон менежмент бол ерөнхийдөө урт хугацаанд өөрийгөө компани болоод удирдлагуудад таниулах ба ингэхийн тулд ахмад настнуудаа хүндлэх, маш хатуу сахилга баттай байх соёл чухлаар тавигддаг. Хоорондын маргаан маш муу зүйл гэж үздэг бөгөөд хувь хүнээс дайчин байхыг элүүд үздэг. Хүүхэд байхаасаа л багаар ажиллах арга ухаанд суралцдаг бөгөөд хувийн үзэл бодлоо гаргадаггүй. Тиймээс түншээ сайн мэдэхгүй бол уулзалтын өмнө албан бус уулзалт зохион байгуулдаг.
0 comments:
Post a Comment