Саад


Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.

Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.
Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хүнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт... Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.

Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”

Саад бэрхшээл тулгарсан бол та учир шалтгаан юунд байв, надад ямар арга зам үлдсэн байна гэдэг талаар бодоод үзээрэй. Та заавал нэг шийдвэрт хүрэх л болно. Асуудал бэрхшээлгүй амьдрал гэж юу байхав дээ харин энэ бэрхшээл асуудалууд тань бидэнд сургамж болж дараа алдаа битий гаргаарай гэсэн дохио ч юм билүү хэхэ Саад, бэрхшээлдээ хайртай байгаарай өнөөдрийн бэрхшээл саад тань дараа таарах аюулыг даван туулах түлхүүр...

Маркетингийн 42 зарчим


Яагаад 42 гэж?

Энэхүү маркетингийн 42 зарчим нь өөрөө амьдралын туршилгаас урган гарсан 42 санаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл маркетингийн тухай онол, томоохон байгууллагуудын алдсан, оносон туршилга судалгаа гэх мэт зүйлээс гарган авсан маркетерүүдийн баримтлах ёстой 42 зарчим юм. Эдгээр 42 зарчимыг өөрийн ажилдаа тусгаж чадсан маркетерүүд бид юу хийх ёстой вэ?, юуг хэрхэн хийвэл илүү үр дүнтэй болох вэ? Гэх мэт тэдний өдөр тутамын ажилд хэрэг болох юм.Хэрэв та бүх зарчимуудыг уншиж дууссан бол зарчим бүрийг өөрчлөхгүйгээр дагаж мөрдөж байгаарай гэж би танд зөвлөж байна. Мөн та эдгээр маркетингийн 42 зарчимын тухай бусадтай нөхөрсөгөөр хэлэлцүүлэг хийн хамгийн их таалагдаж байгаа зарчимыг асууж лавлаарай. Харин одоо танд аль зарчим хамгийн их таалагдах бол...

1. Маркетингийн үйл ажиллагааны үр дүн борлуулалтын мэдрэгдэж байх ёстой.

Маркетинг бол хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж тэднийг худалдан авалт хийхэд ятгах ухаан байх ёстой.

Маркетинг бол маш бүтээлч үйл ажиллагаа. Маш олон хэлэлцүүлэгээс та ингэж сонсож байсан байх тэр ч мэдээж. Одоо үед маркетингийн үйл ажиллагааг бараг бүгд бүтээлч болон гайхалтай сайн байх ёстой гэдэгт дуу нэгтээгээр хүлээн зөвшөөрч байна. Ихэнх томоохон байгууллагуудын СЕО буюу удирдлагууд тэдний маркетингийн баг бараа бүтээгдэхүүнийг худалдаалахад нь дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй хэмээн үзэж байна.
Олон маркерүүд маркетингийн компанит үйл ажиллагааг сайн зохион байгууллах нь зөвхөн тухайн өдрийн борлуулалтыг нэмэгдүүлэх гэж ойлгодог гэвч энэ бол тийм биш. Хэрэв та маркетингийн компанит ажил зохион байгуулах гэж
байгаа бол нэг удаагийн худалдан авалт биш дахин худалдан авалт буюу үнэнч хэрэглээг бий болгохын төлөө зохион байгуулах хэрэгтэй. Таниас танай байгууллагын удирдлагууд ийм л үр дүнг хүсч байгаа нь мэдээж.

Эцийн үр дүнд таны явуулсан маркетингийн үйл ажиллагааны үр дүн байнгын борлуулалтанд байнгын борлуулалтанд үргэлж мэдрэгдэж байх ёстой. Энэ үр дүн сайн эсвэл муу гарах нь зөвхөн маркетер таниас л шалтгаалах зүйл юм.

Wall Street-ийн олон нийтийн үйл ажиллагааг хэрхэн амжилттай хийдэгийг бодож үзэцгээе. Тэдний хийсэн маркетингийн үйл ажиллагаа шууд борлуулатанд нөлөөлж байдаг. Энэ байдал нь удаан үргэлжилж урт хугацааны байнгын худалдан авалтыг бий болгодог. Энэ ч утгаараа тэд одоог хүртэл Дэлхийн томоохон брэнд худалдааны төв болоод байна. Тиймээс ямар ч маркетинг борлуулалтыг дэмждэг байх хэрэгтэй. Тиймээ энэ хэцүү боловч боломжгүй зүйл биш юм.

Жишээ нь: Та санж байгаа бол T-Mobile корпораци Англи улсын ливэр пүүл хотын Метроны зогсоолд явуулсан олон нийтийн арга хэмгээ маш бага зардалаар буюу хэдхэн хүн л хийсэн шүү дээ. Харин үр дүн нь нэг л хоромд маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэгэн зэрэг цацагдах ухаан юм. Хэрэв тэнд юу хийснийг мэдэхийг хүсэх юм бол мэдэгдээрэй. Дараа зарчим 2-г оруулах болно танд амжилт хүсье.

Буурхантай хийсэн ярилцлага


Нэг удаа би БУРХАНаас ярилцлага авч байна гэж зүүдэллээ.

"Чи надаас ярилцлага авахыг хүсч байна уу?" гэж БУРХАН асуулаа.
"Хэрэв Танд цаг байгаа бол" гэж би хэллээ.

БУРХАН инээмсэглэн,

"Миний цаг хугацаа бол дуусашгүй", "Чи надаас ямар асуулт асуумаар байна" гэж БУРХАН асуулаа.

"Хүний чухам юуг Та их гайхдаг вэ?" гэхэд БУРХАН хариулав.


"Тэд хүүхэд наснаас салахыг хүсч, том болох талаар ярилцдаг ч том болсныхоо дараагаар эргээд хүүхэд болохыг хүсдэг.

Тэд мөнгө олохын тулд эрүүл мэндээ орхидог.

Дараа нь харин эрүүл мэндээ аврахын тулд мөнгө зарцуулдаг.

Тэд одоогийн байгаагаа мартан ирээдүйн талаар ихэд боддог ч өнөөдөр ч тэр, ирээдүйд ч тэр амьдрал нь яг адилхан.

Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг ч хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг үхэцгээдэг."

Тэр миний гарыг атгахад би хэсэг чимээгүй байлаа...

Тэгээд би дахин асуулаа..

"Та ямар сургаалыг хүмүүст хандаж хэлмээр байна"?

"Бусдад хүчээр хайрлуулах боломжгүй юм. Тиймээс чиний хийж чадах зүйл бол бусдад хайр үзүүлэх явдал.

Өөрийгөө найзуудтайгаа харьцуулах нь тийм ч сайн зүйл биш.

Хайртай хүнээ гомдооход хэдхэн хором л хангалттай. Харин тэднийг буцаан эргүүлэхэд удаан хугацаа шаардагдана.

Чамд хайртай гэдгээ байнга хэлдэггүй ч чамд хайртай хүмүүс байдаг гэдгийг сана.

Хоёр хүн нэг зүйлийг харж болох ч тэд хоёулаа ижил биш учир өөр өөр өнцгөөс хардаг.

Нэг нэгнээ уучлах нь хангалттай биш юм. Чи өөрийгөө яаж уучилсан шигээ найзаа ч бас тэгж уучил."

"Цаг гаргасанд баярлалаа" гэж би хэлэв.

"Өөрийн хүүхдүүдэд хэлэх өөр зүйл байна уу?"

БУРХАН инээмсэглэн хэллээ

"Би Та нарын төлөө байдаг юм шүү. Үргэлж..."

Надад энэ богино өгүүллэг маш их зүйлийг бодогдуулж бас ухаарал хайрласан сайхан өгүүллэг байна тэхээр нь копи паст хийчихлээ хэхэ. Хүмүүс бид чин ирээдүйн тухай их бодож одоо байгаа амьдралыг зөнд нь орхиод байх шиг... Тэр амьдрал гээчийг чинь бүрдүүлж байгаа эгэл бөөмс нь өнөөдрийн тань нэг өдөр биш гэж үү? Тэхээр өнөөдөртөө байгтааж ээж, аав, эхнэр, хүүхэд өөрийн тань үнэ цэнэтэй болгоноо хайраар дутаалгүй хайрлья хайр маш багахаан зүйлээс ч харагдах учир та хайрыг тэднээсээ хүлээх биш харин өгөөрөй...

Бизнесийн холбогдолтой Монгол Улсын хуулууд Англи, Монгол хэл дээр CD болон худалдаанд гарлаа

За гадаадын хөрөнгө оруулалттай компани, Аж ахуй нэгжүүдэд хэрэгтэй л эд дээ. За заавал гадаадын гэлтгүй дотоодынханд ч хэрэг болдог зүйл байна. Хэрэв та сонирхож байвал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номийн худалдаанд байгаа. Мөн Билэг их дэлгүүрийн билэг номийн худалдаа зэрэг газаруудад худалдаалж байна.

Таны маркетинг үнэртэй юу?



Таны маркетингийн үйл ажиллагаа ямар үнэртэй адилхан байдаг вэ? Магадгүй энэ асуулт таны хувьд маш утгагүй санагдаж байгаа байх. Гэхдээ та миний энэхүү сэдвийг анхааралтай уншаад бүрэн утгаар нь ойлгож чадвал таны маркетингийн үйл ажиллагаа ямар үнэртэй байдаг нь танд мэдрэгдэх болно. Gerald Zaltman-ийн "How Customers Think" гэсэн номон дээр "Үнэрлэх эрхтэн болон бусад төрлийн хүний мэдрэлийн эрхтэнүүд хүнийн тархины төв мэдрэлийн системд шууд мэдээлэл дамжуулж байдаг ба тухайн үеийн сэтгэл хөддөлийг өдөөж байдаг зүйл юм. Хэрэглэгчдийн авсан анхны үнэр нь тухаин хүний тархинд шингэж хэзээ ч мартагдашгүй нэр нь гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл маркетерүүдийн өгсөн анхны үнэрийг хэрэглэгчид хэзээ ч ой тогтоолтоосоо гаргахыг хүсдэггүй. "Brand Sense" номны зохиолч Martin Lindstrom нь өөрийн номондоо маш олон компаниуд өөрсдийн маркетингийн үйл ажиллагаандаа хүний үнэрлэх мэдрэмжийг хэрхэн ашиглаж байгаа тухай жишээ баримтийг дурьдсан байдаг. Эрэгтэй хүмүүсийн 80% , эмэгтэй хүмүүсийн 90%-д үнэр сэтгэл хөдлөлд нь нөлөөлж байдаг гэсэн судалгаа байдаг байна. Дэлхийн алдарт брэнд RollsRoyce нь өөрсдийн үнэнч хэрэглэгчдээ зориулж нэгэн бэлэг барьсан нь 1965 онд Silver Cloud хэмээх загвартаа зориулан суудлын доод хэсэгт дээд зэрэглэлийн тансаг үнэртэнг суурьлуулсан нь хэрэглэгчдэд маш ихээр таалагдсан байна.
Сайхан үнэрийг өөрсдийн маркетингд хамгийн ихээр идэвхитэй ашигладаг байгууллагуудыг агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч агентлагууд тэргүүлдэг байна. Тэд өөрсдийн нисэх онгоцны үйлчилгээнд онцгой гоёмсог үнэртэй зүйлийг ашиглан хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлд нөлөөлж чаддаг байна. Энэхүү үнэртэнд дассан хэрэглэгчид дахин ирж үйлчилүүлэх нь бараг тодорхой асуудал болдог.
Түүнчлэн Nike брэнд нэгэн сонирхолтой туршилтыг хэрэглэгчдийн дунд хийж үзсэн байна. Энэхүү туршилтыг Nike брэндийн хоёр ширхэг хос гуталд нэгэнд нь цэцгийн үнэртэй үнэртэн суулгаж нөгөө хос гуталд ямар нэгэн үнэрсуулгалгүйгээр хоёр өрөөнд байруулан хэрэглэгч дээр худалдан авалт хийлгэсэн байна. Энэхүү туршилтанд оролцсон нийт хэрэглэгчдээс 84% нь цэцгийн үнэртэй гутлыг сонгосон бөгөөд ердөе үлдсэн 16% нь л үнэргүй гутлыг сонгосон байна. Үүнээс үзэхэд хэрэглэгчдийн худалдан авалтанд үнэр нөлөөлөдөг болохыг харж болно.
Үнэртэй маркетинг
Маркетерүүд үнэрийг ашиглан хэрэглэгчдийг хэд хэдэн аргаар татаж болдог. Бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэрийг ашиглан брэндинг хийх нь маш олон талын ач холбогдолтой. Хэрэв тухайн брэндийн үнэр хэрэглэгчдэд маш их таалагдвал ямар ч эргэлзээгүйгээр үнэнч хэрэглэгч болдог. Singapore Airline компаний хамгийн алдаргай зүйл нь тэдний нисэх онгоц биш зөвхөн ер бусын гайхалтай үнэр нь байдаг. Тэрхүү үнэрийг үнэртэх гэж олон мянган хэрэглэгч ямар ч эргэлзээгүйгээр Singapore Airline-ийн нисэх билетийг захиалдаг байна. Бараа бүтээгдэхүүнд сайхан үнэрийг шингээж хэрэглэгчдийг татах нь орчин үед бараг урлагын түвшинд хүрээд байна. Өнөөдөр та аль ч дэлгүүр супермаркетуудаар орсон ч сайхан үнэр аль нэг бүтээгдэхүүнээс заавал үнэртдэг. Ялангуяа хүнсий бараа бүтээгдэхүүнд онцгой сайхан үнэрийг суулгаж өгөх нь хэрэглэгчдийн идэх дур хүсэл, хорхойг байнга хүргэж байдаг. Үүнээс гадна зөвхөн хүнсий бараанд сайхан үнэр хэрэглэгчдийг татдаг гэвэл эндүүрэл болно. Хувцасны болон, давуу материал зардаг дэлгүүрүүд ч мөн өөрсдийн маркетингдаа үнэр оруулах хэрэгтэй. Маркетингдаа үнэр оруулахад хамгийн их анхаарал тавих ёстой зүилийг нэг бол орчин юм. Хэрэглэгчдийн хамгийн их анзаардаг зүйлийн нэг яахын аргагүй орчин байдаг билээ. Хэрэглэгчид сайхан орчинтой дэлгүүр, байгууллагыг ой ухаандаа хэзээ ч мартдаггүй.
Үнэрийн аюултай тал
Сайхан үнэрт бас сул тал гэж байдаг. Хэрэглэгчид бүхэн сайхан үнэрт дуртай байх албагүй. Магадгүй таны үндсэн гол зорилтот хэрэглэгчид тань 70 ба түүнээс дээш насны хүмүүс байдаг бол тэд ямар нэгэн үнэрт төдийлөн автдаг хүмүүс биш байдаг. Мөн зарим нэг маркетерүүд маркетингдаа сайхан үнэр оруулах гэж байна гээд хэтэрхий нялуун үнэр оруулдаг. Энэ байдал нь хэрэглэгчдэд төдийлөн таалагдахгүй. Мөн зарим нэг хэрэглэгчдэд онцгой сайхан үнэр саад болох тохиолдлууд гардаг. Хамгийн гол нь та орчноо зөв мэдрэх хэрэгтэй.

Дүгнэлт
Маркетингдаа үнэр оруулах тухай та дахин нэг бодоод үзээрэй. Мөн өөрийн бараа бүтээгдэхүүн борлуулж буй орчин нөхцлөө дахин нэг шалгаад үз. Тухайн орчиндоо ажиглалт хийж, зарим нэг хэрэглэгчдээс шууд асуугаад үз. Хэрэв ихэнх хэрэглэгчид тань тийм би сайхан үнэртэй зүйл дуртай гэж хариулбал та маркетингдаа үнэр оруулах цаг нь болжээ хэмээн ойлгоорой. Брэндийг хийх стратегидаа заавал сайхан үнэрийг хэрхэн бий болгох талаар тусгах хэрэгтэй. Магадгүй та үүнийг зүй зохистой зүйл биш гэж үзэж байгаа байх гэвч та хайрцагнаас гадуур сэтгэж сурах хэрэтэй. Төгсгөлд нь танд нэг зүйлийг сануулж хэлэхэд маркетингдаа үнэр оруулахдаа хэзээ ч битгий жорыг нь хэтрүүлээрэй. Хэрэглэгчид гэнэтийн эсвэл хэт нялуун үнэр тийм ч таатай бус ханддаг.

Маркетинг

Маркетинг нь Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, нь "Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (өртөг, value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц" юм. Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь худалдаа арилжаа, солилцоотой холбоотой өргөн хүрээтэй ойлголт болно.

Нийгэм эдийн засгийн ухаан болон макро эдийн засгийн ухаанд илүү өргөн хүрээнд "Хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондох солилцоо" гэж үздэг ч "Нийгэм дэх амьдралын түвшинг сайжруулах үйл ажиллагаа" гэж тодорхойлох нь ч бий.

Түүнчлэн, маркетингийн эцсийн зорилгын тухай Петр Дракерын "Сэйлинг (Арилжааны зар сурталчилгаа зэрэг үйл явц)-ийг үгүй болгох" гэсэн үзэл зонхилдог.

Өргөн тархсан ойлголт болох "Бараа үйлчилгээг худалдаалснаас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл, сонирхлыг судлан дүн шинжилгээ хийх", "тэдгээр судалгаа, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бараа бүтээгдэхүүний арилжааг явуулах үйл явц" гэх зэрэг утгаар хэрэглэгдэх боловч үнэндээ энэ нь маркетингийн нэг бүрэлдэхүүн ойлголт төдий бөгөөд ялангуяа эхнийхийг нь маркетингийн судалгаа хэмээн нэрлэдэг.

Жишээ нь: судалгаатай холбоогүй зүйл болох арилжааны арга замыг боловсронгуй, үр ашигтай болгох замаар ашгийг нэмэгдүүлэх нь ч маркетинг юм.

Тухайн нөхцөл байдал, цаг үе, зах зээлээс хамааран үр ашигтай маркетингийн бодлого нь янз бүр байдаг.

Маркетингийн үндсэн дөрвөн P гэдэгт дараах ойлголтууд багтдаг: Бүтээгдэхүүн (product) Үнэ (Price) Идэвхжүүлэлт (promotion) Хуваарилалт (place)


Дээрх үндсэн 4Р дээр зөвхөн үйлчилгээний маркетингэд хамаарах дараах 3Р нэмэгдэж орсноор маркетингийн "7Р" бүрддэг. Хүн (People) Үйл явц (Process) Шинж байдал (Physical)

Аливаа байгууллага эдгээр "4 үндсэн Р"-г хэрхэн амжилттайгаар удирдан зохион байгуулснаас тухайн байгууллагын амжилт хамаардаг. Маркетингийн 4Р-г удирдах ухааныг Маркетингийн холц буюу "Marketing Mix" гэж нэрлэдэг.

Их хийе гэвэл багаас эхэл, хол явья гэвэл ойроос эхэл

Ийм нэгэн үлгэр байдаг. Дээд тэнгэр 1,2,3,4,5,6,7,8,9,0 гэх арван тоог гарган арван хүнийг явуулж авахуулжээ. Гэхдээ хүн бүр зөвхөн нэг тоог л авч болно гэсэн гэнэ. Тэдгээр хүмүүс тэр даруй гүйлдэж, 9,8,7,6,5,4,3-ыг булаалдан аваачив. Тэгэхэд 2 болон 1-ийн тоог олсон хүн өөрийгөө буян заяа муу, даан ч бага тоог олчихлоо гэж их харамсаж гэнэ. Гэтэл нэг хүн жаахан ч эргэлзэлгүй 0-ыг аваад явчихав. Зарим хүн : "Яасан тэнэг юм бэ? 0-оор юу хийх вэ?" гэж дооглож байв. Бас зарим нь : "0 гэдэг чинь юу ч үгүй шүү дээ. Түүнийг аваад яах вэ?" гэж инээлдэж гарав. Тэр хүн харин: "0-оос эхэлж хийе" гэж хэлээд залхууралгүй ажиллаж эхлэв. Тэр 1-ийг олов. 0 байснаас 10 болов. Мөн нэгэн сэтгэлээр чармайн ажилласаар, нэг нэг алхмаар урагшилсаар... Олсон тооныхоо хойно 0-ыг нэмэхэд арав арав дахинаар нэмэгдлээ. Ингэснээр тэр эцэстээ хамгийн баян, хамгийн амжилттай хүн болсон гэнэ. Хүн бүхэн энэхүү үлгэрээс ухаарал авах хэрэгтэй. Зарим нэг хүмүүс ихийг санаж бага зүйлийг умартан нэг л алхмаар өндөр амжилтад хүрэхийг санаархдаг. Бас зарим нь юу бүхэнд назгайрч, ирээдүйд юу хийвэл зохихоо ч бодолгүй өдрийг хоосон өнгөрүүлж байдаг. Бас зарим нь маш түргэнээр амжилт олохыг боддог. Эдгээр нь зохисгүй хэрэг юм. Хүн бүхэн өөрийн гэх хүсэл мөрөөдөлтөй байх хэрэгтэй. Тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд шаргуу чармайж, хатуужилтай байх хэрэгтэй билээ. "Ихийг хийе гэвэл багаас эхэл, хол явъя гэвэл ойроос эхэл" гэсэн цэцэн үг байдаг. Тэгэхээр бид "0"-оос эхэлж суръя.

Followers

About this blog