Таны маркетинг үнэртэй юу?



Таны маркетингийн үйл ажиллагаа ямар үнэртэй адилхан байдаг вэ? Магадгүй энэ асуулт таны хувьд маш утгагүй санагдаж байгаа байх. Гэхдээ та миний энэхүү сэдвийг анхааралтай уншаад бүрэн утгаар нь ойлгож чадвал таны маркетингийн үйл ажиллагаа ямар үнэртэй байдаг нь танд мэдрэгдэх болно. Gerald Zaltman-ийн "How Customers Think" гэсэн номон дээр "Үнэрлэх эрхтэн болон бусад төрлийн хүний мэдрэлийн эрхтэнүүд хүнийн тархины төв мэдрэлийн системд шууд мэдээлэл дамжуулж байдаг ба тухайн үеийн сэтгэл хөддөлийг өдөөж байдаг зүйл юм. Хэрэглэгчдийн авсан анхны үнэр нь тухаин хүний тархинд шингэж хэзээ ч мартагдашгүй нэр нь гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл маркетерүүдийн өгсөн анхны үнэрийг хэрэглэгчид хэзээ ч ой тогтоолтоосоо гаргахыг хүсдэггүй. "Brand Sense" номны зохиолч Martin Lindstrom нь өөрийн номондоо маш олон компаниуд өөрсдийн маркетингийн үйл ажиллагаандаа хүний үнэрлэх мэдрэмжийг хэрхэн ашиглаж байгаа тухай жишээ баримтийг дурьдсан байдаг. Эрэгтэй хүмүүсийн 80% , эмэгтэй хүмүүсийн 90%-д үнэр сэтгэл хөдлөлд нь нөлөөлж байдаг гэсэн судалгаа байдаг байна. Дэлхийн алдарт брэнд RollsRoyce нь өөрсдийн үнэнч хэрэглэгчдээ зориулж нэгэн бэлэг барьсан нь 1965 онд Silver Cloud хэмээх загвартаа зориулан суудлын доод хэсэгт дээд зэрэглэлийн тансаг үнэртэнг суурьлуулсан нь хэрэглэгчдэд маш ихээр таалагдсан байна.
Сайхан үнэрийг өөрсдийн маркетингд хамгийн ихээр идэвхитэй ашигладаг байгууллагуудыг агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч агентлагууд тэргүүлдэг байна. Тэд өөрсдийн нисэх онгоцны үйлчилгээнд онцгой гоёмсог үнэртэй зүйлийг ашиглан хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлд нөлөөлж чаддаг байна. Энэхүү үнэртэнд дассан хэрэглэгчид дахин ирж үйлчилүүлэх нь бараг тодорхой асуудал болдог.
Түүнчлэн Nike брэнд нэгэн сонирхолтой туршилтыг хэрэглэгчдийн дунд хийж үзсэн байна. Энэхүү туршилтыг Nike брэндийн хоёр ширхэг хос гуталд нэгэнд нь цэцгийн үнэртэй үнэртэн суулгаж нөгөө хос гуталд ямар нэгэн үнэрсуулгалгүйгээр хоёр өрөөнд байруулан хэрэглэгч дээр худалдан авалт хийлгэсэн байна. Энэхүү туршилтанд оролцсон нийт хэрэглэгчдээс 84% нь цэцгийн үнэртэй гутлыг сонгосон бөгөөд ердөе үлдсэн 16% нь л үнэргүй гутлыг сонгосон байна. Үүнээс үзэхэд хэрэглэгчдийн худалдан авалтанд үнэр нөлөөлөдөг болохыг харж болно.
Үнэртэй маркетинг
Маркетерүүд үнэрийг ашиглан хэрэглэгчдийг хэд хэдэн аргаар татаж болдог. Бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэрийг ашиглан брэндинг хийх нь маш олон талын ач холбогдолтой. Хэрэв тухайн брэндийн үнэр хэрэглэгчдэд маш их таалагдвал ямар ч эргэлзээгүйгээр үнэнч хэрэглэгч болдог. Singapore Airline компаний хамгийн алдаргай зүйл нь тэдний нисэх онгоц биш зөвхөн ер бусын гайхалтай үнэр нь байдаг. Тэрхүү үнэрийг үнэртэх гэж олон мянган хэрэглэгч ямар ч эргэлзээгүйгээр Singapore Airline-ийн нисэх билетийг захиалдаг байна. Бараа бүтээгдэхүүнд сайхан үнэрийг шингээж хэрэглэгчдийг татах нь орчин үед бараг урлагын түвшинд хүрээд байна. Өнөөдөр та аль ч дэлгүүр супермаркетуудаар орсон ч сайхан үнэр аль нэг бүтээгдэхүүнээс заавал үнэртдэг. Ялангуяа хүнсий бараа бүтээгдэхүүнд онцгой сайхан үнэрийг суулгаж өгөх нь хэрэглэгчдийн идэх дур хүсэл, хорхойг байнга хүргэж байдаг. Үүнээс гадна зөвхөн хүнсий бараанд сайхан үнэр хэрэглэгчдийг татдаг гэвэл эндүүрэл болно. Хувцасны болон, давуу материал зардаг дэлгүүрүүд ч мөн өөрсдийн маркетингдаа үнэр оруулах хэрэгтэй. Маркетингдаа үнэр оруулахад хамгийн их анхаарал тавих ёстой зүилийг нэг бол орчин юм. Хэрэглэгчдийн хамгийн их анзаардаг зүйлийн нэг яахын аргагүй орчин байдаг билээ. Хэрэглэгчид сайхан орчинтой дэлгүүр, байгууллагыг ой ухаандаа хэзээ ч мартдаггүй.
Үнэрийн аюултай тал
Сайхан үнэрт бас сул тал гэж байдаг. Хэрэглэгчид бүхэн сайхан үнэрт дуртай байх албагүй. Магадгүй таны үндсэн гол зорилтот хэрэглэгчид тань 70 ба түүнээс дээш насны хүмүүс байдаг бол тэд ямар нэгэн үнэрт төдийлөн автдаг хүмүүс биш байдаг. Мөн зарим нэг маркетерүүд маркетингдаа сайхан үнэр оруулах гэж байна гээд хэтэрхий нялуун үнэр оруулдаг. Энэ байдал нь хэрэглэгчдэд төдийлөн таалагдахгүй. Мөн зарим нэг хэрэглэгчдэд онцгой сайхан үнэр саад болох тохиолдлууд гардаг. Хамгийн гол нь та орчноо зөв мэдрэх хэрэгтэй.

Дүгнэлт
Маркетингдаа үнэр оруулах тухай та дахин нэг бодоод үзээрэй. Мөн өөрийн бараа бүтээгдэхүүн борлуулж буй орчин нөхцлөө дахин нэг шалгаад үз. Тухайн орчиндоо ажиглалт хийж, зарим нэг хэрэглэгчдээс шууд асуугаад үз. Хэрэв ихэнх хэрэглэгчид тань тийм би сайхан үнэртэй зүйл дуртай гэж хариулбал та маркетингдаа үнэр оруулах цаг нь болжээ хэмээн ойлгоорой. Брэндийг хийх стратегидаа заавал сайхан үнэрийг хэрхэн бий болгох талаар тусгах хэрэгтэй. Магадгүй та үүнийг зүй зохистой зүйл биш гэж үзэж байгаа байх гэвч та хайрцагнаас гадуур сэтгэж сурах хэрэтэй. Төгсгөлд нь танд нэг зүйлийг сануулж хэлэхэд маркетингдаа үнэр оруулахдаа хэзээ ч битгий жорыг нь хэтрүүлээрэй. Хэрэглэгчид гэнэтийн эсвэл хэт нялуун үнэр тийм ч таатай бус ханддаг.

0 comments:

Followers

About this blog