Маркетинг

Маркетинг нь Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, нь "Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (өртөг, value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц" юм. Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь худалдаа арилжаа, солилцоотой холбоотой өргөн хүрээтэй ойлголт болно.

Нийгэм эдийн засгийн ухаан болон макро эдийн засгийн ухаанд илүү өргөн хүрээнд "Хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондох солилцоо" гэж үздэг ч "Нийгэм дэх амьдралын түвшинг сайжруулах үйл ажиллагаа" гэж тодорхойлох нь ч бий.

Түүнчлэн, маркетингийн эцсийн зорилгын тухай Петр Дракерын "Сэйлинг (Арилжааны зар сурталчилгаа зэрэг үйл явц)-ийг үгүй болгох" гэсэн үзэл зонхилдог.

Өргөн тархсан ойлголт болох "Бараа үйлчилгээг худалдаалснаас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл, сонирхлыг судлан дүн шинжилгээ хийх", "тэдгээр судалгаа, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бараа бүтээгдэхүүний арилжааг явуулах үйл явц" гэх зэрэг утгаар хэрэглэгдэх боловч үнэндээ энэ нь маркетингийн нэг бүрэлдэхүүн ойлголт төдий бөгөөд ялангуяа эхнийхийг нь маркетингийн судалгаа хэмээн нэрлэдэг.

Жишээ нь: судалгаатай холбоогүй зүйл болох арилжааны арга замыг боловсронгуй, үр ашигтай болгох замаар ашгийг нэмэгдүүлэх нь ч маркетинг юм.

Тухайн нөхцөл байдал, цаг үе, зах зээлээс хамааран үр ашигтай маркетингийн бодлого нь янз бүр байдаг.

Маркетингийн үндсэн дөрвөн P гэдэгт дараах ойлголтууд багтдаг: Бүтээгдэхүүн (product) Үнэ (Price) Идэвхжүүлэлт (promotion) Хуваарилалт (place)


Дээрх үндсэн 4Р дээр зөвхөн үйлчилгээний маркетингэд хамаарах дараах 3Р нэмэгдэж орсноор маркетингийн "7Р" бүрддэг. Хүн (People) Үйл явц (Process) Шинж байдал (Physical)

Аливаа байгууллага эдгээр "4 үндсэн Р"-г хэрхэн амжилттайгаар удирдан зохион байгуулснаас тухайн байгууллагын амжилт хамаардаг. Маркетингийн 4Р-г удирдах ухааныг Маркетингийн холц буюу "Marketing Mix" гэж нэрлэдэг.

0 comments:

Followers

About this blog