Их хийе гэвэл багаас эхэл, хол явья гэвэл ойроос эхэл

Ийм нэгэн үлгэр байдаг. Дээд тэнгэр 1,2,3,4,5,6,7,8,9,0 гэх арван тоог гарган арван хүнийг явуулж авахуулжээ. Гэхдээ хүн бүр зөвхөн нэг тоог л авч болно гэсэн гэнэ. Тэдгээр хүмүүс тэр даруй гүйлдэж, 9,8,7,6,5,4,3-ыг булаалдан аваачив. Тэгэхэд 2 болон 1-ийн тоог олсон хүн өөрийгөө буян заяа муу, даан ч бага тоог олчихлоо гэж их харамсаж гэнэ. Гэтэл нэг хүн жаахан ч эргэлзэлгүй 0-ыг аваад явчихав. Зарим хүн : "Яасан тэнэг юм бэ? 0-оор юу хийх вэ?" гэж дооглож байв. Бас зарим нь : "0 гэдэг чинь юу ч үгүй шүү дээ. Түүнийг аваад яах вэ?" гэж инээлдэж гарав. Тэр хүн харин: "0-оос эхэлж хийе" гэж хэлээд залхууралгүй ажиллаж эхлэв. Тэр 1-ийг олов. 0 байснаас 10 болов. Мөн нэгэн сэтгэлээр чармайн ажилласаар, нэг нэг алхмаар урагшилсаар... Олсон тооныхоо хойно 0-ыг нэмэхэд арав арав дахинаар нэмэгдлээ. Ингэснээр тэр эцэстээ хамгийн баян, хамгийн амжилттай хүн болсон гэнэ. Хүн бүхэн энэхүү үлгэрээс ухаарал авах хэрэгтэй. Зарим нэг хүмүүс ихийг санаж бага зүйлийг умартан нэг л алхмаар өндөр амжилтад хүрэхийг санаархдаг. Бас зарим нь юу бүхэнд назгайрч, ирээдүйд юу хийвэл зохихоо ч бодолгүй өдрийг хоосон өнгөрүүлж байдаг. Бас зарим нь маш түргэнээр амжилт олохыг боддог. Эдгээр нь зохисгүй хэрэг юм. Хүн бүхэн өөрийн гэх хүсэл мөрөөдөлтөй байх хэрэгтэй. Тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд шаргуу чармайж, хатуужилтай байх хэрэгтэй билээ. "Ихийг хийе гэвэл багаас эхэл, хол явъя гэвэл ойроос эхэл" гэсэн цэцэн үг байдаг. Тэгэхээр бид "0"-оос эхэлж суръя.

Том чулуу

Цагийг сайн зөв ашиглах тухай сургалт дамжаа байдаг. Ийм дамжааны нэгэнд, энэ талаар мэргэшсэн багш, ихэнх нь зав чөлөөгүй гүйдэг ажилтай завгүй сурагчидтайгаа туршилт хийх санал тавив.

Ширээн дээр маш том шилэн сав тавьсан байлаа. Дараа нь, нэг уутнаас хэдэн том чулуу гаргав. Энэ чулуунуудаа эвтэйхэн дээр дээрээс нь өрж шилэн дотор байрлуулав.

Шилэн дотор чулуу багтахгүй болохоор нь ингэж асуув:

“Шилэн сав дүүрэв үү?”

Сурагчид “Тиймээ, дүүрсэн байна” гэж хариулцгаав.

“Дүүрсэн байна гэж үү!” гэж багш хэлээд доош тонгойн ууттай хайрга аван шилэн сав руу хийлээ. Тэгээд шилэн саваа сэгсэртэл хайрганууд том чулуунуудын завсраар орж дүүрэв.

Дахиад “Энэ сав дүүрсэн үү?” гэж асуув.

Туршилт тэдний санаснаас өөр юм болохыг мэдэрсэн сурагчид;

“Үгүй, яг дүүрээгүй байна.” гэцгээв.

“Сайн байна” гэж багш хэлэв.

Ширээн доороос дүүрэн элстэй уут бас гаргаж ирлээ. Элсийг том чулуу, хайрганы дээрээс хийхэд сав бүр битүү дүүрсэн байлаа.

Тэгээд дахин асуув:

“Сав дүүрэв үү?”

“Үгүй, болоогүй.” гэж ам амандаа шуугилдав.

Багш “Маш сайн байна.” гэлээ. Нэг шанага ус сав руу хийлээ.

Тэгээд асуув;

“Та нар энэ туршилтаас ямар дүгнэлт гаргацгаав?”

Нэгэн сэргэлэн нэгэн сурагч ингэж хариулав.

“Сая үзсэн туршилтаас: Өдөр тутмын хийх ажил их байх хамаагүй, бид хэзээд шинэ ажилд цаг гаргаж болохыг харуулж байна.”

Багш,

“Энэ ч бас зөв, гэхдээ миний хувьд гол дүгнэлт бол хэрэв том чулуунуудыг эхэлж хийхгүй бол дараа нь хэзээ ч хийж чадахгүй гэв.”

Тэгээд бүгд өөрөө өөрсдөөсөө асуух хэрэгтэй энэхүү асуултыг тавив.

“Амьдралынхаа том чулуунуудаас алийг нь эхэнд хийдэг вэ?

Шилэн саванд эхлээд тэднийг хийдэг үү?

Эсвэл шилэн саваа элс ба усаар дүүргээд том чулуунуудаа гадна нь үлдээдэг үү?”

Бизнесийн холбогдолтой Монгол Улсын хуулууд Англи, Монгол хэл дээр CD болон худалдаанд гарлаа

За гадаадын хөрөнгө оруулалттай компани, Аж ахуй нэгжүүдэд хэрэгтэй л эд дээ. За заавал гадаадын гэлтгүй дотоодынханд ч хэрэг болдог зүйл байна. Хэрэв та сонирхож байвал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номийн худалдаанд байгаа. Мөн Билэг их дэлгүүрийн билэг номийн худалдаа зэрэг газаруудад худалдаалж байна.

Followers

About this blog